Seheeten Mongol Podcast

  • Autor: Vários
  • Narrador: Vários
  • Editora: Podcast
  • Duração: 187:08:27
  • Mais informações

Informações:

Sinopse

Episódios

  • IELTS шалгалтын сонсох хэсэгт хэрхэн өндөр оноо авах вэ? | #103

    15/03/2020 Duração: 42min

    Сонсох гэдэг бол зөвхөн мэдээллийг боловсруулахаас гадна тухайн хэлээр өөрийгөө илэрхийлэхэд хамгийн том түлхэц болох ур чадвар юм. Хүн бүтэн амьдралынхаа турш тухайн хэлээр харилцахдаа дийлэнх хэсэг буюу 45 хувийг сонсоход зарцуулдаг байна. Хэрвээ гадаад хэлний сонсох ур чадвараа сайжруулъя гэвэл тухайн хүний яриаг сонсохдоо өөрийн гэр бүлийн гишүүн гэж бодож сонсох хэрэгтэй.

  • Сэхээтэн бол хүрэх цэг биш явах зам юм | #102

    10/03/2020 Duração: 01h01min

    Сайн байна уу? Танд баяр хүргэе бас баярлалаа. Учир нь Сэхээтэн Подкаст маань ийнхүү хуучин үеийн төгсгөл, шинэ үеийн эхлэлийн дугаараар хүрч байна. Өөрөөр хэлбэл энэ бол огтлолцолын тухай дугаар юм. Тайванаа Билгүүнээ хоёр огтлолцож Сэхээтэн Подкаст бий болсон тухай, сонсогч та болон хөтлөгч бид нар огтлолцож Сэхээтэн Гэр Бүлийг бий болгосон тухай, бидний амьдралын сайнтай саартай бүх үйл явдлууд хоорондоо огтлолцож өнөөдрийн биднийг бүтээсэн тухай дугаар.

  • А.Энхзул: IELTS шалгалтад хэрхэн үр дүнтэй бэлдэх вэ? | Тайвантай хамт ТМ #11

    29/01/2020 Duração: 35min

    Сэхээтэн подкаст - Дугаар 101 Энэ удаагийн дугаарын зочин хөтлөгчөөр Энхзул уригдаж өөрийн англи хэлний дунд шатны ахисан төвшнөөс 28 хоногийн хугацаанд бие даан бэлдэж IELTS шалгалтад 7.5 оноо авсан туршлага, арга барилаа хуваалцлаа. Ердөө нэг сарын хугацаанд өөрийн оноогоо 6-аас 7.5 болгож ахиулж чадсан түүний хичээл зүтгэлийн ард сэтгэлзүйн бэлтгэл ямар чухал болохыг онцлон тайлбарласан юм.

  • Дэлхийн Хамгийн Аугаа Худалдаачин | Номын Хэлэлцүүлэг #36

    27/01/2020 Duração: 59min

    Сэхээтэн Подкастын 100 дахь дугаараараа бид АНУ-ын зохиолч агсан Ог Мандиногийн "Дэлхийн Хамгийн Аугаа Худалдаачин" нэртэй урам зоригийн, уран зохиолын бүтээлийг хүргэж байна. Энэхүү Номын Хэлэлцүүлгийн дугаарыг Тайванаа биш Билгүүнээ хөтөлж буй шалтгаан нь 2020 онд Сэхээтэн Подкастад орж буй томоохон өөрчлөлтүүдийн нэг нь бид илүү уян хатан байхаар шийдсэнд билээ. Сэхээтэн Подкаст маань үнэ цэн дээр төвлөрсөн платформ байсаар ирсэн тиймээс бид хоёр хэн хэн нь чөлөөтэйгөөр Сэхээтэн Подкаст сувгаа ашиглаж хүссэн контент булангийнхаа хүрээнд та бүхэнтэйгээ холбогдохоор шийдсэн юм. Энэхүү ном нь зоригжуулалт болон сэтгэлгээний тухай ном гэж ойлгож болно. Тиймээс ч энэхүү дугаар маань яг энэ хоёр хэсэгт хуваагдаж энэхүү номыг хэлэлцсэн. Ингээд Билгүүнээгийн зориг зүрх гаргаж Тайвангийн контентыг анх удаа хөтөлж хийсэн дугаарыг хүлээн авна уу?

  • О.Отгонбаяр: Бусдад өгөх нь амжилтыг араасаа дагуулдаг | Тайвантай хамт ТМ #10

    19/01/2020 Duração: 01h42min

    Сэхээтэн подкаст - Дугаар 99 Анх АНУ-ыг нэг халаасандаа 300 доллартой, нөгөө халаасандаа цаас, бал, харандаатай зорьсон түүний хувьд хөдөө орон нутагт арван жилийн сургуулиа төгсөж дэлхийн нөгөө бөөрөнд орших дэлхийд шилдэг сургуулиар зүй ёсоор нэрлэгдэх UTAH-ын их сургуулийг геологич мэргэжлээр 4 жил суралцаж төгсөөд одоогоор Оюу толгой ХХК-д ил уурхайн геологич мэргэжлээр ажиллаж байна. Анхан шатнаас англи хэлээ бэлдэж IELTS шалгалтыг 4 удаа өгч үзсэний үр дүнд тэтгэлгийн болзол хангах оноогоо өвөртөлж чадсан нь түүнийг ямар уйгагүй, хичээл зүтгэлтэй нэгэн гэдгийг батлан хэлнэ. АНУ-д суралцах хугацаандаа UTAH-ын их сургуулийн оюутны зөвлөлд төлөөлөгчөөр сонгогдож ажиллаж байсан төдийгүй Мексикийн Монтеррей хотод Мексик залуучуудад сайн дураараа англи хэл зааж байсан туршлагатай нэгэн. Оюутан байх хугацаандаа Эквадор, Чили, Перу, Панам мөн Шинэ Зеландад судалгааны ажил хийх, мэргэжлийнхээ хүрээнд танилцах аялал хийж Монгол оюутнуудтай хамтарч 3000 гаруй мэргэжлийн номыг 3 жилийн хугацаанд цуглуулж Монголын и

  • Ц.Тэгшбаяр: Боломжийг Бүтээх, Цэгүүдийг Холбох, Тухтай Бүсээсээ Гарах | НН #79

    13/01/2020 Duração: 01h17min

    Сэхээтэн Подкастын 2020 оны хамгийн анхны хүндэт зочин бол амьд хөгжмийг сонгодог хөгжимтэй хослуулж Synth-pop хөгжмийн чиглэлээр уран бүтээл туурвидаг Redline хамтлагийн дуучин, төгөлдөр хуурч Цээпил овогтой Тэгшбаяр юм. Тэрээр СУИС-ийн Концертмейстр /accompanist /мэргэжлээр төгссөн ба одоо мөн сургуульдаа магистрын зэрэг хамгаалж, мэргэжлээ дээшлүүлэнгээ багшилж буй нэгэн юм. Хөтлөгч миний хувьд Тэгшээ бол зөвхөн дуучин, хөгжимчин, хөгжмийн зохиолч биш харин зурагчин, аялагч, Youtube-чин, сошиал медиа нөлөөлөгч, өндөр бүтээмжийн эзэн юм. Маш олон сонирхлуудаа тэгш хөгжүүлж, мэдлэг чадваруудаа холбож зөвхөн өөрийнхөө амьдралын баяжуулаад зогсохгүй урлаг уран бүтээл, контентоороо маш их үнэ цэн бүтээж буй залуу бол Тэгшбаяр билээ. Бид хоёр энэ дугаартаа боломжийг хүлээх бус харин олж, хайж, бүтээх сэтгэлгээ, танилын хүрээ буюу сүлжээ, холбоог эрхэмлэх нь яагаад чухал болох тухай, хамт олон дундах ондоо болон төсөөтэй зан ааш, чадвар зэргийг хэрхэн зөв таньж, ганцаараа зүтгэх биш хамтаараа лаг байж хөгжих ту

  • Жилийн дүгнэлт + Шинэ оны зорилгууд | Архирч буй 2020!

    31/12/2019 Duração: 01h19min

    Хамтдаа 2019 оноо дүгнэж мөн 2020 оноо төсөөлж бид хоёр энэхүү нэг арван солигдож буй мөчид зориулсан тусгай дугаарыг бүтээлээ. Шинэ ондоо та өөрийгөө илүү ихээр сорьж, сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарч, өөрийгөө сонсож, үл сатаарагч нэгэн байгаарай!

  • Тоглоом мэт хандаж, сониуч байх- Б. Хүрэлбаатар | Тайвантай хамт ТМ #9

    14/12/2019 Duração: 01h06min

    Энэ удаагийн дугаарт "One Young World Summit" чуулганд “Рио Тинто” группийг төлөөлөн оролцсон Оюу толгой компанийн Удирдлагын Системийн инженер Бат-Оршихын Хүрэлбаатар хүндэт зочноор оролцлоо. Түүний хувьд Эрдэнэт хотод төрж, өссөн ба бага наснаасаа Орос цэцэрлэг, сургуульд суралцаж цаашлаад Томскийн Удирдлагын Систем болон Радио-электроникийн Их Сургуульд Инновацийн Удирдлага мэргэжлээр төгссөн.

  • Оргилыг биш өөрсдийгөө эрхшээх гэж мацдаг- Б.Батсүрэн | НН #78

    01/12/2019 Duração: 01h34min

    2005 онд Монгол Улсдаа 10 жилийн сургуулиа төгсчихөөд Америкийн Нэгдсэн Улсад хэлний бэлтгэлд суралцаж улмаар тус улсын их дээд сургуульд элсэн орох зорилгыг өвөртлөн ирсэн нэгэн залуу хүүгийн түүхийн эзэн бол Нямын Наймын энэ удаагийн 78-р дугаарын хүндэт зочин Б.Батсүрэн юм. Энэ цаг үеэс хойш 11 жилийн хугацааг АНУ-ын Калифорниа, Иллиной‎, Небраска‎, Юта зэрэг мужуудад ажиллаж, амьдарч, суралцаж өнгөрөөж улмаар АНУ-д хожим хойно түүний араас ирсэн Монгол хүүхэд, залууст замыг нь засаж, жимийг нь тодруулж өгсөн нэгэн бол тэр билээ. АНУ-д үлдэж ажиллах саналыг нэгэн топ компанийн захирлаас хүлээн авсан ч, Монгол Улсдаа эргэж очих шийдвэрийг оронд нь гаргасан түүний энэ шийдвэр нь амьдралдаа гаргаж байсан хамгийн зөв шийдвэр яагаад мөн байсан бэ? Анх Компьютерийн Шинжлэх Ухааны мэргэжлээр суралцаж байсан тэрээр яагаад мэргэжлээ сольж бизнесийн чиглэлээр суралцаж, төгссөн бэ? Түүний яг одоо хүрэх гэж хичээж буй амьдралын зорилго нь Монголчуудыг, Монгол Улсыг дэлхийн тавцанд BBC телевизийн дурангаар тольдуу

  • Сэтгэцийн эрүүл мэнд ба Миний 2 цент | Нямын Найм #77

    26/11/2019 Duração: 58min

    Сайн уу? Подкастын хамтран хөтлөгч Билгүүнээ нь байна. Удаан уулзсангүй шүү. Эргээд уулзахдаа хөнгөн биш хүнд сэдвээр ярилцахаар шийдлээ. Тиймээс юуны түрүүнд уучлалт хүсэж байна. Магадгүй миний ганцаараа бичиж байсан соло дугааруудаас минь энэ дугаар хамгийн "vulnerable" буюу өөрийн бамбайгаа буулгасан дугаар маань болов уу? - Энэ дугаартаа би өөрийн сэтгэл зүйчтэйгээ уулзаж байгаа уулзалтуудынхаа хураангуйг, үүнээсээ суралцсан анзаарсан зүйлсээ хуваалцсан юм. - "Self-care" буюу өөртөө халамж анхаарал тавих нь яагаад чухал вэ гэдгийг мөн чин сэтгэлээсээ буюу өөрийн амьдралынхаа сүүлийн үеийн туршлага, мэдрэмжүүд дээр тулж байж ярилаа. - Мөн өөрийн амьдралдаа хэрэгжүүлэхийг зорьж буй, хүнд цаг үед хамгийн их надад тусалсан буюу өөрөөр хэлбэл шалгарсан дадал зуршлуудаа хуваалцлаа. - Эцэст нь амьдралын ямар ч өөрчлөлт, цаг үе, даваа саад нь таныг эцсийн эцэст илүү том хүн болгодог юм шүү гэдэг мэссэжийг энэ дугаараараа түгээхийг хүслээ.

  • Боловсрол гэдэг бол урт хугацааны тоглоом - Б.Батжин | Тайвантай хамт ТМ #8

    06/11/2019 Duração: 01h41min

    Хөлбөмбөгчин болох сонирхолтой байсан түүний хувьд Forbes сэтгүүлээс АНУ-ын хамгийн шилдэг коллежоор нэрлэж байсан Williams коллежийг төгсөж дэлхийд шилдгүүдтэй мөр зэрэгцэн ажиллах сонголтоос илүү Монгол улс, эх орондоо буцаж ирээд боловсролын салбарт өөрийн үнэ цэнийг бүтээлцэхийг эрхэм зорилгоо болгосон. “Томүжин” академийн үүсгэн байгуулагч түүний хувьд өөрийн гайхамшигтай баг хамт олонтойгоо цуг Америкийн шилдэг их сургуулиудад суралцах хүсэлтэй мянга мянган хүүхэд залууст хөтөч болон амжилттай ажиллаж байна. Одоогоор төгсөгч нар нь ойролцоогоор 19 сая долларын тэтгэлгийг АНУ-ын шилдэг их сургуулиудаас авч чадсан. Аливаа бүхнийг түүхий шүүмжлэх биш яаж болон яагаад гэдэг асуултын тусламжтайгаар уг суурийг нь засаж өөрчлөх хязгааргүй боломж хүн бүрд бий.

  • Өглөөний Гайхамшиг - Хэл Элрод I Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг #35

    19/10/2019 Duração: 01h20min

    Энэхүү өглөөний гайхамшиг гэх амьдралын өөдрөг, зугаатай хэв маяг нь анх номын зохиолчийн залуу насандаа туулсан хоёр хүнд цөхрөлийн үр дүнд үүсэн бий болсон. Эхнийх нь 20 настайд нь согтуу жолоочтой халз мөргөлдөж 6 минутын турш нөгөө ертөнцөд очоод эргэж ирсэн үе. Дараагийнх нь 2007 онд өөрийнх нь орлого нэг өдрийн дотор 50% буурч 425,000 ам.долларын өрөнд орж, сэтгэл санааны хямралд автсан үе байлаа. Таны амьдралд яг энэ мөчид ямар ч бай эсвэл ямар ч хэцүү зовлон бэрхшээлтэй бай үүнийг даван туулах боломжтой гэдгийг зохиолч өөрийн түүхээр батлан харуулж тодорхой аргачлалыг энэхүү бүтээлээр туурвисан болно.

  • Зогсолтгүй зүтгэх хүчийг өөрөөсөө ол - Х.Эрдэнэчимэг | НН #76

    13/10/2019 Duração: 01h23min

    Өөрийн хайртай зүйлдээ чин сэтгэлээсээ хандаж, энэ хайртай зүйлээ утга учиртай зорилгоо биелүүлэхэд хөшүүрэг нь болгож ашиглаж, чин хүсэл, зориг тэмүүлэл, чадал зүтгэлийнхээ хир хэмжээгээр зүтгэж үйл хэрэг, амьдралын хандлагаараа надад болон олон түмэнд үргэлж үлгэрлэдэг эрхэм эгч Халтархүүгийн Эрдэнэчимэг бол бидний энэ удаагийн хүсэн хүлээсэн дугаарын зочин. Чимгээ эгч нь Хойд Америкийн хамгийн том хүүхэд залуусын циркийн сургууль Ювентас Циркийн дасгалжуулагч багш ба 2010 онд өөрийн Мандухай Циркийг АНУ-д байгуулж түүнээс хойш Миннесотагаас Монгол хүртэл 1-с 2 жил тутамд аялж Монгол Улсын хөдөө орон нутгуудаар Америк Монголын хамтарсан циркийн багтайгаа аялан тоглолтуудыг үнэ төлбөргүйгээр зохион байгуулж улмаар гэр бүлийн хүчирхийллийн тухай мэдээлэл орон нутгийн иргэдэд өгч, хүчирхийлэлд өртөгсдөд хоёргүй сэтгэлээр тусалдаг юм.

  • Залуусын оролцоо-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт | Тайвантай хамт ТМ #7

    09/10/2019 Duração: 01h04s

    Энэ удаагийн дугаарын гол санаа нь залуусын нийгмийн идэвх оролцоо, иргэний нийгмийн амин чухал сэдвийг хөндөж ярихыг хичээлээ. Хүндэт зочиноор уригдан оролцсон С.Асланбек нь Эрдэнэс Монгол ХХК-д хуулийн мэргэжилтэн, хуулийн салбарт 5 гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг хуулийн баклаврын зэргээр төгсөж, ХБНГУ-ын Виадрина их сургууль, БНАзУ-ын Хазар их сургуульд тус тус мэргэжил дээшлүүлж байсан.

  • Квант компьютер гэж юу вэ? | Технологийн хувьсал #1

    28/09/2019 Duração: 25min

    Өдрөөс өдөрт гарч ирж байгаа шинэ асуудал, бодлого, өгөгдлүүдийг бодох, хурдан боловсруулахад бидний өнөөгийн ашиглаж буй технологи хангалттай юу?

  • Эго гэж юу вэ? | НН #75

    22/09/2019 Duração: 50min

    Сэхээтэн Гэр Бүлийнхэндээ хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Нямын Наймын маань хамгийн анхны хичээлийн жилийн дугаар маань хүрэхдээ бэлэн боллоо. Ийм ч учраас би өөрийнхөө хичээлийн жил хэрхэн эхэлсэн тухай болон хичээлүүдээсээ ухаараад буй зүйлүүдээ хуваалцаж байна. Мэдлэг боловсрол туршлага дээрээ үндэслэж буй болсон итгэл үнэмшилүүдээ эргэн нэг харах тухай. Өөртөө сэтгэл ханамжгүй байгаагаасаа болж өөрийгөө хүнээс дор хүн гэж үзэх сэтгэлгээнээс салах, үүнээс сэрэмжлэх. Эго гэж юу болох, өөрийн эгогийн талаар мэдлэг ойлголттой байх нь ямар чухал тухай гэх мэт сэдвүүдийн хүрээнд ярилцлаа.

  • Гадаадын тэтгэлэгт хэрхэн өөрийгөө бэлтгэх вэ? - Ё. Лхамаа | Тайвантай хамт ТМ #6

    06/09/2019 Duração: 53min

    “Оюу толгой” ХХК-ийн Гадаад харилцааны мэргэжилтэн Ёндонгийн Лхамаа Тайвантай хамт танин мэдэхүйн булангийн энэ удаагийн дугаарт хүндэт зочноор уригдан оролцлоо. Өөрт оногдсон нөхцөл байдалтайгаа эвлэрээд суух биш өөрийн хүчин чармайлтыг бүрэн дайчилж, зүтгэж чадсан хүнд үр дүн заавал ирдэг. Цаг хугацааны хувьд л өөр байдаг. Тэрээр Австралийн засгийн газрын тэтгэлэгт материалаа бүрдүүлж өгөөд татгалзсан хариу авсан ч гэсэн шантралгүй дахин боломжийг эрэлхийлж АНУ-д мэргэжлийн боловсрол, чадвараа дээшлүүлэх боломжийг олгодог Хюберт Х. Хамфригийн тэтгэлэгт хөтөлбөрт Монгол улсаас шалгарч мэргэжлийн ур чадвараа дээшлүүлсэн. Жижиг, том нийлсэн 4 тэтгэлэг авсан түүний хувьд энэ бол аз биш хичээл зүтгэл байсан гэж ам бардам хэлэх дуртай. Зүтгэсний эцэст түүнийгээ барьж авна гэдэг үнэхээр амттай.

  • Төслийн санал бичих болон төслийн удирдлага гэж юу вэ? - М. Билгүүндэмбэрэл | Тайвантай хамт ТМ #5

    24/08/2019 Duração: 01h06min

    PMI Монгол улс дахь салбарын удирдах зөвлөлийн гишүүн, гишүүнчлэл хариуцсан дэд ерөнхийлөгч, "Эм Би Ди" Консалтинг ХХК-ийн гүйцэтгэх захирал Мөнхдэмбэрэлийн Билгүүндэмбэрэл Тайвантай хамт танин мэдэхүйн булангийн энэ удаагийн дугаарт хүндэт зочноор уригдан оролцлоо. Төслийн санаанаас эхлүүлээд түүнийг цаасан дээр буулгаж тодорхой хугацаанд онцгой үр дүн авчрахын тулд төслийг хэрхэн удирдаж, хэрэгжүүлэх талаар энэ удаагийн зочинтойгоо ярилцсан.

  • Дэлхийг засах Дэлхийн Нүүдэлчин болохуй - Ц.Анударь | НН #74

    21/08/2019 Duração: 01h15min

    Энэ долоо хоногын маань зочин Хятадын Ivy League гэгддэг C9 Лигийн нэг сургууль болох Zhejiang University-д Олон Улсын Худалдаа болон Эдийн Засгийн мэргэжлээр суралцаж буй оюутан, Global Nomads подкастын санаачлагч, хөтлөгч Цоггэрэлийн Анударь юм. Анударийн суралцдаг их сургууль оршдог Жэжян мужийн төв Ханжоу хот нь Хятадын бүхий л том технологийн компанууд гэр болсон хот ба 21-р зуунд Хятад залуучуудын төдийгүй олон улсын мэргэжилтнүүдийн ирж ажиллаж, амьдрахыг хүсдэг Хятадын Цахиурын Хөндий болсон хот билээ. Энэ удаагийн дугаарт бид хоёр: - Яагаад Хятад улсыг сонгож суралцсан бэ?; Бусад хүмүүсийг хэрхэн байгаагаар нь хүлээн зөвшөөрч, хүлээн авах бэ?; Эргэн тойрон, хүрээлэл, нөхөрлөж буй хүмүүс тань таны амьдралд ямар нөлөө үзүүлдэг вэ?; Хэрхэн бусдын амжилтаар, тэр дундаа найз нөхдийнхөө амжилт сайн сайхнаар бахархаж, баярлаж сурах вэ?; Подкаст бүтээгчийн хувьд подкаст сонсох нь болон бүтээх нь ямар давуу талтай вэ?; Дэлхийн хүн гэж хэн бэ? Хэрхэн дэлхийн хүн болох вэ?; Яагаад жүжигчин, найруулагч болох хүс

  • Амьдралд нөлөөлөх контент хэрхэн бүтээх вэ?| НН #73

    11/08/2019 Duração: 36min

    Сэхээтэн Подкаст маань 1.5 сая удаа татагдсан буюу давхардсан байдлаар Монголын хүн амын тооны талтай тэнцэхүйц хэмжээнд татагдсан байна. Энэ подкастын хамтран хөтлөгч миний хувьд (Билгүүнээ) үнэндээ контент бүтээгээд аль хэдийн 10 жил өнгөрсөн байна. Тэгвэл энэ бүх жилүүдэд миний дижитал контент бүтээсэн туршлагаас ямар 5 зүйлийг би онцолж контент бүтээж эхлэх гэж буй хэн нэгэнд зөвлөх байсан бол? Тэр зөвлөгөөг маань энэ удаагийн дугаараас маань хүлээн авч сонсоорой.

página 4 de 8