Seheeten Mongol Podcast
- Autor: Vários
- Narrador: Vários
- Editora: Podcast
- Duração: 187:08:27
- Mais informações
Informações:
Sinopse
- -
Episódios
-
Т.Алдарсайхан: Боломжийг тултал ашигла | #122
02/06/2021 Duração: 01h34minМонгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Head of Exploration, "Эсгий хот" подкастын хамтран хөтлөгч, Т.Алдарсайхан Ажлын туршлага: Массачусетсийн технологийн их сургуулийг архитектор мэргэжлээр бакалаврын зэрэг, АНУ-ын Засгийн газрын Фулбрайтын тэтгэлгээр Харвардын их сургуулийг хот төлөвлөлт мэргэжлээр мастерын зэрэг хамгаалсан. Нью Йорк хотын эдийн засгийн хөгжлийн газарт (NYCEDC) ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан туршлагатай.
-
"Юу хүмүүсийг сурдаггүй болгодог вэ?" | #121
09/05/2021 Duração: 16minБенжамин Барбер "Би нийгмийг хүчтэй болон сул, эсвэл амжилттай болон бүтэлгүй хүмүүс гэж хуваадаггүй. Би хүмүүсийг сурдаг болон сурдаггүй л гэж ангилдаг" гэж нэгэнтээ хэлсэн байдаг. Доктор Кэрол С.Дүэкийн зохиол "Амжилтад хөтлөх шинэ сэтгэлзүй-Хандлага" номын хэсгээс иш татав.
-
Сэхээтэн Медиа сонордуулж байна: ULAANBAATARIAN (Удиртгал дугаар)
08/05/2021 Duração: 17minӨнөөдөр 5-р сарын 8-ны өдөр "Unread", "Seheeten Media"-гийн хамтран бүтээж буй "Ulaanbaatarian" подкастын анхны, зочинтой дугаар та бүхний сонорт хүрэхэд бэлэн болоод байна. Та тус дугаарыг подкаст тоглуулагч дээрээ Ulaanbaatarian гэж хайж олоод сонсоорой. Харин энэ дугаар бол Ulaanbaatarian подкастын удиртгал буюу анхны улирлын анхны дугаараа сонсохоос өмнө хоёр хөтлөгчтэйгөө болон энэ улирлын сэдэвтэйгээ танилцах зорилготой дугаар юм. Та хэрвээ энэ удиртгал дугаараа аль хэдийн сонссон бол одоо шууд Ulaanbaatarian подкастыг олж шинэ дугаараа сонсоорой. - - - ПОДКАСТЫН ТУХАЙ: 382 жилийн түүхтэй их хотынхоо өнгөрсөн, ирээдүй, өнөө үеийг дурсан, танин мэдэх, архив бүтээх зорилгоор "Unread", "Seheeten Media"-гийн хамтран бүтээж буй "Ulaanbaatarian" подкаст та бүхний сонорт хүрэхэд бэлэн болоод байна. Дугаар бүр дунджаар 40-60 минут үргэлжлэх бөгөөд хөтлөгчид маань танд радио сонсож байгаа мэт дулаан, зөөлөн уур амьсгалыг мэдрүүлэх болно. Подкаст их хотод тухайн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудын
-
"Би яагаад эр хүн шиг эр хүн байх гэж хичээхээ болисон бэ" | #120
25/04/2021 Duração: 09min"Би амьдралынхаа турш эр хүн шиг эр хүний дүрээр амьдарсаар ирж. Би сул дорой санагдсан үедээ хүчтэй мэт жүжиглэж, өөрийгөө голж байхдаа өөртөө итгэлтэй царайлж, дотроо өвдөж байхдаа гаднаа хатуу харагдаж байсан. Миний бодлоор би ихэнхдээ жүжиг тавьдаг байсан, одоо би жүжиглэж ханалаа" ...
-
А.Идэрбат: Орлогоороо орлого худалдаж ав | #119
20/04/2021 Duração: 02h12minХөрөнгө оруулалтын чиглэлээр 10 гаруй жил ажиллаж яваа одоогоор 9 орлогын эх үүсвэртэй, хөрөнгө оруулалт болон хувийн санхүүгээ удирдах чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг мөн боловсролын салбарт үнэ цэн бүтээж яваа Апекс Капитал ҮЦК ХХК болон Томүжин Альтернатив Сургуулийн хамтран үүсгэн байгуулагч А.Идэрбат уригдан оролцлоо. Подкастын хураангуй: - Орлогоороо орлого худалдаж ав - Өөртөө итгэх итгэлийг хаанаас олж авдаг вэ? - Хувьцаа авснаар мөнгөө 2 дахин өсгөх боломжтой юу? - Монголын хөрөнгийн зах зээл дээр өгөөжтэй хувьцаа байна уу? - Ардын хувьцаа яагаад өсөөд байна вэ? - Хөрөнгө оруулах компаниа хэрхэн сонгох вэ? Яаж мөнгөө тараан байршуулах вэ? - Хүн болгон хөрөнгө оруулалт хийх шаардлагатай юу? - Хөрөнгө оруулагч хүний сэтгэлзүй - Хувьцааны үнийг урьдчилан таамаглах боломжтой юу? - Сайн хөрөнгө оруулагч хүний шинж чанар - Эрсдлээ хэрхэн хаах вэ? - Криптовалют гэж юу вэ? Ardcoin? - Идэрбат хөрөнгө оруулалтын багцаа яаж бүрдүүлсэн бэ? - Таны мөрөөдлийн мөнгө хэд вэ? - Санхүүгийн эр
-
Сэхээтэн Медиа үзүүлж байна: “Нягтлав Подкаст #1 - Ардчиллын амин сүнс уруу дайрсан ерөнхийлөгч”
20/01/2021 Duração: 37minБид мэдээллийн асар хүчтэй шуурга дунд амьдарч байна. Хуучны цөөн, баттай эх үүсвэрээс мэдээллээ авдаг цаг үе ард хоцорч, интернет болон ухаалаг утас л байхад хүн бүр сэтгүүлчийн үүргийг хөнгөхөн гүйцэтгэх болсон билээ. Цахим орчин бидэнд үүдээ дэлгэхтэй зэрэгцээд мэдээллийг түргэн шуурхай, олон эх сурвалж, олон өнцгөөр хүлээн авах боломж бүрдсэн ч ХУДАЛ МЭДЭЭ, ХЭТ ТУЙЛШРАЛ, ТАЛЦАЛ зэрэг цөөнгүй асуудлууд бий болсон. Сонирхсон сэдвээ “GOOGLE” сайтаас л хайхад хэдэн тэрбум илэрц дэлгэгдэж, тухайн сэдвийн дагуу эх сурвалж нь баттай биш асар олон нийтлэл, видео, аудио контенттой та тааралдах болно. Гэвч эдгээрийн аль нь үнэн, аль нь баттай вэ? Сэхээтэн медиагийн зүгээс сонсогч танд зориулж, дэлхий дахинд өрнөж буй улс төр, нийгэм, санхүү эдийн засаг, байгаль экологи, эрүүл мэнд зэрэг олон салбарын үйл явдалд баримттай, нотолгоотой, шинжлэх ухаанчаар хандан “НЯГТЛАН” хүргэж байна. — Нягтлав Подкастын анхны дугаараар бид АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Доналд Трампын бүрэн эрхийн хугацааны сүүлчийн өдрүүдэд тохио
-
2020 оноо ингэж дүгнээгүй бол шинэ оноо бүү төлөвлө | #118
08/01/2021 Duração: 01h42minШинэ оноо төлөвлөж, урагшаагаа харахаас өмнө нэг зүйлийг заавал хийх ёстой юм байна. Тэр нь өнгөрсөн жилээ, туулсан хугацаагаа эргэн харж дүгнэх. Өнгөрсөн жил тантай ямар нэг байдлаар огтлолцсон хүмүүс, танд тохиолдсон үйл явдлууд, мөн таны хүлээсэн үүрэг даалгавар өгсөн амлалт тань таны амьдралд нэг талаар маш их аз жаргалыг нөгөө талаар зовлон бэрхшээлийг авчирсан байгаа. Тиймээс болгоомжтойгоор эргэж хараад тэдгээр хүмүүс, үйл явдлууд, амлалтуудаа тунгаан дүгнэж та ирэх жилдээ ямар ямар хүмүүстэй нөхөрлөж ойртож цагийг хамт өнгөрөөх үү мөн эсрэгээрээ ямар хүмүүсээс зай барих уу гэх мэтээр өөрөөсөө асуух хэрэгтэй. Яг л энэ хэв маягаар Тайванаа, Билгүүнээ бид хоёр энэ подкастаараа дамжуулж өнгөрсөн жилийн дүгнэлтээ тантай хуваалцаж ирэх жил хийх болон хийхгүй зүйлсээ хуваалцлаа.
-
Нямын Найм: Эго хаана оршдог вэ? | #117
06/12/2020 Duração: 54minГурван жилийн өмнө Нямын Найм нэртэй анхны подкастаараа уулзаж байсан шигээ энэ өдөр Нямын Наймаараа уулзаж байгаа даа үнэхээр таатай байна. Энэ удаагийн дугаар бол өнгөрсөн хугацаанаас шалгарч үлдсэн 8 асуултыг хэрэглэж хөтлөгч Билгүүнээ долоо хоногоо дүгнэсэн дугаар билээ. Үүнд: - Бид заримдаа өөрсдийгөө мартах үе байдаг. Яагаад ямар нэг зүйлийг анх эхлүүлж байснаа, хийх хамгийн дуртай зүйлээ гээд л бид өөрсдөө ч мэдэхгүй өөрсдийнхөө тухай мартчихсан байдаг. Тийм учраас яагаад бидэнд сануулга хэрэгтэй байдаг вэ? - Эго хаана оршдог вэ? Эго гэж юу вэ? - Гадаа гарах яагаад хэрэгтэй вэ? Хязгаарлагдмал орчноос айх айдсын тухай - Бясалгал гэж юу вэ? Яагаад бид бясалгах ёстой вэ? - Амьдралд тань томоор нөлөөлж байдаг жижиг зүйлсэд яаж анхаарал тавих вэ? - Өөрийгөө тэмдэглэх тухай. - Хэт сандрал, түгшүүр гэж юу вэ? Яаж тайтгарах вэ?
-
Намайг өвтгөж чадахгүй - Номын хэлэлцүүлэг, Зохиолч: Дэвид Гоггинс| #116
11/11/2020 Duração: 56minӨвдөлт мэдэрдэггүй хүн болгох 10 сорилтыг та бүхэндээ энэ удаагийн номын хэлэлцүүлгийн гол хэлэлцэх сэдэв болгон хүргэж байна. Хүлээн авна уу? Танд амьдралд ямар муу хөзрүүд өгөгдсөн бэ? Та амьдралынхаа асуудлуудтай хэрхэн нүүр тулж байна вэ? Дийлдэшгүй нэгэн болохын төлөө оюун бодлоо хэрхэн хурцлах вэ? Үүнд юу чухал вэ гэх мэт бусад олон асуултуудын хариултыг та энэ дугаараас хүлээн авах болно оо.
-
Англи хэлний унших ур чадвараа сайжруулах - А.Энхзул | #115
21/10/2020 Duração: 50minБидний өнөөдрийн дугаарын зочноор А.Энхзул уригдан оролцлоо. Түүнтэй хамт англи хэлний ур чадвараа мэдэгдэхүйц хэмжээнд сайжруулах боломжтой цуврал дугааруудыг хүргэж эхлээд удаагүй байгаа бөгөөд энэ удаа бэлтгэн хүргэж буй 4 дэх удаагийн цоо шинэ улирлын дугаар нь унших ур чадварын талаар ярилцсанаараа онцлог болж байна.
-
Туршлагатай нь ч ганхдаг - С.Болдсайхан | #114
10/10/2020 Duração: 01h15minБидний өнөөдрийн зочин Самбуугийн Болдсайхан нь Япон улсын Токио хотын “Васеда” их сургуульд Улс Төрийн Шинжлэх Ухааны докторын зэрэг хамгаалахаар Япон улсын засгийн газрын тэтгэлгээр суралцаж буй эрдэмтэн юм. “Байгалийн баялгийн хараал” улс төрийн намуудад хэрхэн яаж нөлөөлдөг талаар, санал худалдан авалт болон бизнесийн хамтрагч хэлбэрээр улс төрийн эрх мэдэлд гарч дараа нь эрх мэдлээ ашиглаж клиант буюу үйлчлүүлэгчийнхээ эрх ашигт таарсан боломж бололцоогоор хангадаг клиантелизмын үзэгдлийг Монголд ямар хэлбэрээр оршин тогтнодог талаар зэрэг сэдвүүдэд Болдсайхан нь төвлөрч судалгаагаа өрнүүлдэг билээ. Мөн Болдсайхан нь Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Азын сангийн дэмжлэгтэйгээр Зориг Сангийн хэрэгжүүлж байгаа залуусын улс төрийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх зорилготой “Өглөө” төслийн багийн гишүүн юм. Энэ дугаарынхаа эхний хэсэгт бид хоёр Монгол Улсад ямар ямар төлөөллийн асуудлууд улс төр, нийгэмд маань буй талаар болон Өглөө төслийн талаар ярилцсан бол хоёр дугаар хэсэгтээ хэрхэн залуу мэргэ
-
Икигай – Номын хэлэлцүүлэг, Зохиолч: Хэктор Гарсиа ба Францез Мираллэс | #112
27/09/2020 Duração: 01h23minХүн бүрийн икигай өөр өөр боловч бүгдээрээ утга учрыг эрэлхийлэгчид. Өнөө цагт бид бага багаар л жинхэнэ мөн чанараасаа дайжин хөндийрч, утга учраар дутмаг амьдрал уруу чиглэсээр. Икигайтайгаа холбогдох төгс арга зам гэж үгүй. Гэвч бидний Окинавачуудааас сурсан зүйл бол икигайгаа олоход тэгтлээ санаа зовох хэрэггүй юм билээ. Амьдрал бол шийдэх ёстой асуудал биш. Харин чамайг хайрладаг хүмүүсээр хүрээлүүлж, өөрийн дуртай зүйлээ хийж завгүй байхын нэр юм гэдгийг санаарай. Зүгээр л амьдарцгаая.
-
Боломж бол таны зогсож буй цэг - Х.Цэндсүрэн | #111
24/09/2020 Duração: 01h26minЯпон улсын Токишима их сургуулийн Гажиг заслын тэнхимд докторантын 4-р курсийн судлаач эмч мөн тус тэнхимийн туслах багш Хүрэл-Очирын Цэндсүрэн нь манай подкастын энэ улирлын тэргүүн зочин юм. Цэндсүрэн нь дан ганц судлаач гэхээс илүүтэйгээр түүнийг би жинхэнэ нөлөөлөгч гэж тодорхойлно. Учир нь тэрээр өөрийн мэргэжлийн салбарыг мэдлэг, мэдээллийг хялбаршуулж бидэнд буюу Монголын медиа хүлээн авагч нарт зориулж эрүүл амьдралын хэв маягийн энгийн хирнээ нэн эрхэм контентийг өөрийн олон нийтийн сүлжээний аккаунтуудаараа буюу Инстаграм хуудас, Youtube суваг болон Dental Update подкастаараа дамжуулан хүргэдэг судалгаа-шинжилгээ дээр тулгуурлан бусдад мэдлэгээ түгээдэг жинхэнэ нөлөөллийн, хөгжлийн ажил хийж буй нэгэн билээ. Энэхүү подкастын бичлэгийг бид хоёр хамтдаа энэ оны 5-р сарын сүүлээр бичсэн боловч хөтлөгч миний хувьд нийгмийн цаг үеийн байдал, зуны амралтын саруудын удаашрал, болон хувийн шийдвэрээс шалтгаалж нийтлэхийг түр азнаж байгаад одоо бэлтгэн хүргэж байгааг минь хүлээн авна уу? Энэхүү подкас
-
Залуу насны манифесто (Featuring: San Juniper - Өөрийнхөөрөө) | #110
03/09/2020 Duração: 28minСайн байна уу? Удаан уулзсангүй шүү, хөтлөгч Билгүүнээ байна. Уламжлал дагуу, юуны түрүүнд та энэ дугаарыг сонсоод юу хүртэх тухай товчхон дурдъя. Өнгөрсөн 3 сар миний хувьд амьдралын олон даваа саад, ухаарал, үл ойшоож зугтах боломжгүй нөхцөл байдлуудыг бий болгосон. Энэ цаг хугацаа дээр үндэслээд, ер нь насанд хүрсэн амьдралаасаа ухаарсан 10 зүйлээ олж бичиж, түүнийгээ би өөртөө залуу насны 10 тунхаг буюу манифесто гэж нэрлэсэн юм. Энэ подкаст дээр миний олон удаа давтаж хэлдэг санаануудын нэг нь бидний туулах зовлон бэрхшээл адил байдаг гэсэн санаа. Энэ нь бид амьдралын яг нэг замаар яг адилхан зүйлсийг туулдаг гэсэн үг биш. Харин бидний өөр өөр замаар туулсан ондоо ондоо бэрхшээл саадууд мөн гаргасан алдаа оноонууд маань биднийг эцсийн эцэст адил төсөөтэй ухаарал сургамж, мэдрэмж бодролууд уруу хөтөлдөг. Тийм болохоор би өөрийн өөртөө зориулж бичсэн тунхагуудаа тантай хуваалцаж байгаа юм. Үүнээс та сэхээлэг арга ухаанаа гаргаж авахыг нь авч гээхийг нь гээнэ гэдэгт хөтлөгч би итгэлтэй байна *** Өнгөр
-
Finding Chika - Номын Хэлэлцүүлэг, Зохиолч: Mitch Albom | #109
19/05/2020 Duração: 44minTuesdays with Morrie номоороо дэлхийд bestseller болсон зохиолч Mitch Albom-ийн шинэхэн бүтээл болох Finding Chika номын хэлэлцүүлгийг та бүхэндээ хүргэхэд бэлэн боллоо. Энэ бүтээлээс та гэр бүлийн тухай, хайрын тухай, хагацлийн тухай хичээлүүдийг та бяцхан Чика охины түүхээр дамжуулан суралцах болно.
-
Амьдралын 3 үе: Тэмцлээс сэргэн мандалт уруу - А.Түвшинтөр | #108
16/05/2020 Duração: 01h01minАриунчулуун овогтой Түвшинтөр нь Сэхээтэн Подкастын 108 дахь удаагийн дугаарын зочноор оролцлоо. Та бүхэн түүнийг уран бүтээлч нэр болох Thaddeus-аар нь мөн эсвэл түүний урлан бүтээдэг TUG Network-ийн Алимаа'd Daily Life комикоор нь мэднэ гэдэгт итгэлтэй байна. Түвшинтөр бид хоёр энэ удаагийн дугаартаа түүний амьдралын 3 өөр үеэр аяласан юм. Амьдралынх нь хамгийн хэцүү үе буюу тэмцлийн үед түүний хамгийн том бодит бэрхшээл нь статистикаар үзэхэд өвчилсөн 10 хүн тутмын 7 нь нас бардаг өвчнийг даван туулах байсан. Гэсэн хэдий ч тэрээр хэлэхдээ, түүний тэмцэж байсан дайсан нь өвчин биш өөрөө байсан аж. 22 настай залуу сэхээтэн маань 2 жил нийгмээс өөрийгөө тусгаарлаж, амьдралынхаа 3 жилийг гээсэн ч, тэрхүү тэнцлийн үе нь өөрийгөө хамгийн ихэээр нээсэн цаг хугацаа нь байсан аж. Энэ удаагийн дугаар нь сонсогч танд өөрийн биеэр туулаагүй ч ойлгож мэдрэх ёстой ухаарлыг өгсөн, амьдралын үнэ цэнийг мэдрэх товч дөв замыг олгосон дугаар байх болно. Энэхүү дугаарыг бид Unitel-ийн Дараа Төлбөрт Энтентэйнмэнт үйлчилгээт
-
Гадаад хэлээр хэрхэн чөлөөтэй харилцах вэ? | #107
06/05/2020 Duração: 01h01minЭнэ удаагийн дугаараар зочин хөтлөгч А.Энхзултай хамт төрөлх хэлнээсээ гадна гадаад хэл дээр хэрхэн өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх, бидэнд ямар ижил төстэй асуудлууд тулгардаг, тэрхүү бэрхшээлийг даван туулахад ямар арга техник, хандлага, сэтгэлгээг өөртөө бий болгох талаар нээлттэй ярилцлаа. Мөн IELTS шалгалтын ярианы ур чадварыг шалгах хэсэгт хэрхэн өндөр оноо авах боломжтой байдаг талаар түүний хувьд өөрийн туршлагаа хуваалцсан.
-
Амьдрал гэдэг бол чиглэлтэй алхаж байгаа зам - Г.Ганзориг | #106
14/04/2020 Duração: 01h36minМандал даатгал ХК-ийн хөрөнгө оруулалт хариуцсан захирал Г.Ганзоригтой ярилцсан дугаарыг хүлээн авна уу. Энэхүү дугаар дээр яригдсан сэдвүүдийн хураангуй: - Мэдээллийн чанах процесс - Объектив ба субъектив хандлага - University of Leeds-д магистрын зэргээ хамгаалах болсон шалтгаан - Метал рок хөгжмийн тухай - Амьдрал өөрийн гэсэн чиг зүгтэй байх ёстой - Урагшаа алхахгүй байгаагийн шалтгаан нь айдас - Эдийн засгийн ойлголт - Хөдөлмөрийн болон хөрөнгийн зах зээл - Эдийн засгийн өсөлт гэж юу вэ - Эдийн засгийн хямрал гэж юу вэ? - Эдийн засгийн бодлого гэж юу вэ? - Ном унших тухай - Эрсдэлийн тухай
-
Б.Батжин (Tomujin): Өвдөлт авдаггүй хүн хэзээ ч хөгждөггүй | #105
28/03/2020 Duração: 02h15minForbes сэтгүүлээс АНУ-ын хамгийн шилдэг коллежоор нэрлэж байсан Williams коллежийн төгсөгч Б.Батжинг дахин урьж ярилцлаа. Подкастын хураангуй, сэдвийн дараалал: - Өөртөө бий болгож чадсан амжилттай байхад нөлөөлдөг дадал зуршил - Бүтэлгүйтлийг даван туулах талаар - Өвдөлт бол хөшүүрэг - Бүх асуудал хувь хүндээ байдаг - Тодорхой зүйл дутагдаж байвал түүнээс хүсэл үүсдэг - Тав тухтай бүсэд хүн хэзээ ч өөрөө өөртэйгөө танилцахгүй - Өөрийнхөө авдрыг уудал. Бусад хүмүүсийг биш өөрийгөө сонс. - Өөртөө байгаа асуудлыг өвөрмөц асуудал гэж боддог хүмүүст дургүй - Хэн ялах биш хэн удаан амьдрах вэ гэсэн тоглоом - Тэвчээрийн тухай - Айдас байхгүй бол чамд зориг байхгүй гэсэн үг - Юу сурч байгаадаа биш яаж сурч байгаагаас хүн өөртөө юм олж авдаг - Багш гэдэг мэргэжлийг од болгоё Youtube-ээр үзэх бол https://www.youtube.com/watch?v=4LcXpxHXa_g&t=2985s
-
Бэрхшээлийг хэрхэн боломж болгож эрхшээх вэ? | #104
24/03/2020 Duração: 34minӨөрчлөх боломжгүй нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч, дасан зохицнох нь хүнд байх ёстой хамгийн чухал чадваруудын нэг. Монголд боловсролын тогтолцооны судалгаа хийж байгаа Миннесотагийн Их Сургуулийн Профессор, миний зөвлөх багш маань Монгол Улсад хэдэн хоног өнгөрүүлээд эргэж ирчихээд надад хэлэхдээ Монголчууд өөрсдийн дасан зохицнох чадвараа үнэхээр сайн ухамсарладаг ард түмэн байна гэж хэлсэн. Үүнийг сонссон би, хуваалцсан багш бид хоёр Монгол Улсын төдийгүй ондоо улс орнуудын асуудлуудын гарц шийдэл нь өөрсдийгөө мэддэг ард түмэн юм гэж ярьж билээ. Миний бодлоор Монголчуудын соёл иргэншлээс сурч болох хамгийн чухал зүйл бол дасан зохицнох юм шүү. Залуус бидэнд байх ёстой, хурцлах ёстой уугуул чадвар гэж итгэж байна. Тиймээс энэ цаг үед бид хамгийн хурдайцтайгаараа дасан зохицнож хэрэгтэй хүмүүстээ хэрэг болж, мэдээлэл өгч, өөрсдийнхөө амьдралд ч хэрэгтэй зүйлсийг хийгээрэй.