Seheeten Mongol Podcast

Зөв амьдрах ноу хау - Б.Мандуул | Нямын Найм #63

Informações:

Sinopse

Спортын Сэтгэл Зүйч, Дасгалжуулагч, Монгол ТВ-ийн хөтлөгч Баасансүрэнгийн Мандуул нь бидний энэ дугаарын эрхэм зочин юм. Бүгд Найрамдах Куба Улс дахь Олон Улсын Биеийн Тамир Спортын Их Сургуулийг Спортын Сэтгэл Зүйч болон Сагсан Бөмбөгийн Дасгалжуулагч мэргэжлээр сурч төгссөн Мандуул нь мэргэжлээрээ ажиллах хугацаандаа Монголын сагсан бөмбөгийн үндэсний эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллах саналыг хүлээн авч 2014 онд Азийн Наадамд анх удаа түүний дасгалжуулсан баг Шилдэг Наймд шалгарч байсан түүхтэй. Улмаар 2015 оноос Мандуул нь ТВ-ийн салбарт хөл тавьж хамгийн сүүлд гэхэд хоёр хөтлөгч хамтдаа хөтөлдөг байсан Дэлхийн хэмжээний шоуг ганцаараа хост хийж хөтлөгчөөр нь ажилласан болохыг бид бүхэн сайн мэдэх билээ. Мандуул ах бид хоёр энэ дугаартаа - Куба улсад очиж суралцсан түүний цаг хугацаагаар аялсан мэт түүх - Спортын гол 4 багана болон тэдгээрийг бид өөрсдийн амьдралдаа хэрхэн нэвтрүүлж болох тухай - Куба улсад эзэмшсэн мэргэжил болон ааваасаа сурсан эрдмээ ашиглаж Монгол үндэсний шигшээ