Uka Tumur

Бизнес Эхлүүлэх Айдсаа Яаж Даван Туулах Вэ?

Informações:

Sinopse

Надруу Мэссэж Бичээрэй!Бизнес хийх нь гоё санагдаг ч яг бариад хийх гэхээр янз бүрийн эргэлзээ үүсч, айдастай бодлуудаар дүүрдэг.Тийм болохоор би өнөөдөр эргэлзээгээ, айдсаа хэрхэн таньж мэдээд, түүнтэйгээ хэрхэн яаж ажиллаж бизнесийнхээ анхны алхмыг хийх вэ тухай ярих хүсэлтэй байна.Би яагаад өөрийн бизнестэй болох хүсэлтэй байсан бэ гэвэл би өөрөө өөрийнхөө босс байхыг хүсч байсан. Би дуртай үедээ ажиллаж, дуртай үедээ амралтаа авахыг хүсч байсан. Тэгэхгүй хэн нэгэн миний ажиллах цагийг гаргаж, хэн нэгэн миний амралтыг авах авахгүйг шийдэж, хэн нэгэн миний цалинг өгөхийг би хүсээгүй.Гэхдээ зарим хүмүүс том албан газар ажиллах дуртай байдаг. Тэр тусмаа том албан тушаал дээр бол бүүр дуртай байдаг. Хичнээн гоё газар ажилладаг ч гэсэн тэр ажлаасаа гараад өөрийн бизнестэй болох хүсэлтэй ч хүн байдаг. Хэрвээ та өнөөдрийн байдлаар бизнес эрхлэгч, энтрепренёр болох болоогүй байна гэж бодож байгаа бол зүгээр, хамгийн гол нь та яагаад болоогүй байна гэж бодож байна вэ? Хэрвээ та айдас дээр тулгуурлаад тэгж бодож бай